Дэлхий дахинд нийт эмэгтэйчүүдийн 38 хувь нь онлайн хүчирхийлэлд өртсөн бөгөөд өсвөр үеийнхэн болон залуучууд энэ төрлийн хүчирхийлэлд хамгийн өртөмтгий байна.
Монгол улсад залуучуудын 51.3 хувь нь цахимаар доромжлуулах зэргээр цахим дээрэлхэлтэд өртсөн.
Цахим орчны хэрэглээ, технологийн хурдацтай хөгжил нь бид бүхний амьдралд олон боломж авчирч байгаа хэдий ч үүнийг даган үүсэх эрсдэл нэмэгдсээр байна.
Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл нь богино хугацаанд эрчимтэй өсч, хүний эрх, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн аюулгүй байдалд эрсдэл дагуулж, эрх, эрх чөлөө болон нэр төрд халдаж буй гэмт хэргийн шинэ хэлбэрээр олон улсын анхаарлыг татаж байна.
“Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд НЭГДЭЦГЭЭЕ” уриан дор хэрэгжиж байна.
Бид хамтдаа цахим орчныг хүн бүрд аюулгүй болгож чадна.




