Өвчтөн Лхагваа миний бие 2025 оны 1 сарын 23-29-нийг хүртэл Дотор, мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүллээ. Дотрын тасгийн хамт олон болон эрхлэгч Уранбилэг өвчтнүүдэд эмчлэн сувилах ажлыг элэгсэг дотно харьцаагаар эмчилгээг цаг алдалгүй хийж өвчтнүүдийн талархлыг хүлээж байна👍💯👏.
Дотрын тасгийн сувилагч Будсүрэн, Одмаа, Золзаяа, Түмэндэлгэр, Ариунаа нар болон үйлчлэгч нар нь өвчтнүүдийн санаа сэтгэлд хүрч үйлчилж байгаад баярлалаа👏😍. Тасгийн ариун цэвэр, 00-н цэвэрлэгээ маш сайн байгаа нь үйлчлэгч нарын ажлын хариуцлага үр дүн юм👍💯.
Энэ нь эмнэлэгийн ажлын зохион байгуулалт, удирдлагын ажлын шаардлагыг ханган ажиллах талаар сэтгэл гаргаж, зохион байгуулж ажилладгийг үр дүн гэж үзэж байна💯✅.
Эмчлэгч эмч Цэвэлмаагийн эмчлэн сувилах ажилдаа хандах хандлага харьцаа эмчилгээний чанарт өвчтөн ахмад настан миний сэтгэл ханамж өндөр байлаа😊👍.
Тасгийн бүх эмч, сувилагч, асрагч үйлчлэгч нарт ажлын өндөр амжилт хүсье❤️👏💐.
жич: Хоолны амт чанар сайн байна. Гэхдээ эргэлт авах боломжгүй өвчтөнд үдийн хоолноос хойш ядаж 16 цагт үзэмний шүүс зэргийг тогтмол өгмөөр байна.


