ЭХЭМҮТөвийн эмч Б.Батцэцэг, эмч Б.Дэмбэрэлнямбуу, эмч М.Батчимэг, эмч Б.Энхсайхан, эмч О.Туул, эмч Б.Алтангэрэл нар 2024 оны 09 сарын 07-нд Багануур дүүргийн хүүхдүүдэд дотор, шүд ,эрүү нүүр,чих хамар хоолой, мэдрэл, урологи, нүдний нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийлээ.
Энэхүү үзлэгийг “Монголын ирээдүй хойч үе эрүүл байг” уриан дор Багануур дүүргийн олон улсын “Арслан” клуб, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулсан байна.




