СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Эрүүл мэндийн төвийн ХАБЭА-н зөвлөлөөс зохион байгуулсан “Цахилгаан шатны аюулгүй ажиллагааны зааварчилгаа” сэдэвт сургалтыг 2022-05-19 ний өдөр Нийгмийн эрүүл мэндийн дэмжих төвийн сургалтын зааланд зохион байгууллаа.
Сургалтыг ХАБЭА-н зөвлөлийн гишүүн /ЭМТҮЧАБАйдлын албаны аюулгүй байдал, эрсдэл хариуцсан менежер/ Б.Уранзаяа, ХАБЭА-н зөвлөлийн гишүүн /цахилгааны инженер/ Т.Энхбат нар хамтран удирдаж явууллаа.
Сургалтанд ХАБЭА-н зөвлөлийн гишүүд, эмнэлгийн тусламжийн тасгийн туслах сувилагч нар болон үйлчилгээний албаны үйлчлэгч нийт 18 ажилтан хамрагдсан.
– Сургалтаар:
1. Цахилгаан шатанд суух болон суусны дараах аюулгүй ажиллагааны зааварчилгаа
2. Цахилгааны шатны хаалганы аюулгүй ажиллагаа
3. Цахилгаан шатаар зорчих үед анхаарах зүйл
4. Цахилгаан шатны хэвийн ажиллагаа алдагдсан тохиолдолд авах арга хэмжээ гэх мэт мэдээллийг өгч, харилцсан санал, бодлоо солилцсон сургалт болж өндөрлөлөө.




