Сургалтыг “Амьдралд суурилаж суралцахуй” ТТБ-ын сургагч багш АУ-ны доктор,профессор С.Наранчимэг, докторант С.Нармандах нар удирдан явуулсан бөгөөд хүндэтгэлтэй харилцаанд сууриласан эмнэлэгийн үйлчилгээ, мэргэжилтний ёс зүй эзэмших пирамид буюу үе шат, харилцааны ур чадвар, түүнд нөлөөлөх хүчин зүйл: 55% 38% 7%-ийн дүрэм, нотолгоонд суурилаж хөгжих арга зүй, сэтгэлд нийцсэн үйлчилгээ эерэг хандлагад суурилдаг зэрэг сэдвүүдээр Дүүргийн ЭМТөвийн эмч сувилагч, ажилтнууд болон ӨЭМТөвийн Энэрэлт-Өлзий, Энх-Өрх эмнэлэг, Багануур сувилал, ХЦ-ийн 252-р анги, Багануур ХК, дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй хувийн хэвшлийн эмнэлэгийн эмч сувилагч, ажилтнуудад лекц уншсан юм.
Мөн энэ удаагийн сургалтаар эмч, сувилагч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа, харилцаанд тулгарч буй асуудлуудын талаар эмнэлэгт сууриласан үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, анхаарал хандуулах нь хүндэтгэлийн хэлбэр болох, эмнэлэгийн мэргэжилтний онцлог мөн чанар, үнэ цэнэ бахархал, үүрэг, мэргэжилтний ёс зүй бүрэлдэх үе шатуудын талаар болон бие даан хэрхэн суралцах талаар сургагч багш нар лекц уншин асуудал дэвшүүлэн ярилцлаа.
Сургалтын төгсгөлд уг сургалтанд хамрагдсан эмч, сувилагч, эмнэлэгийн ажилтнуудад серфикат гардуулсан юм.