Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудад галын аюулгүй байдал, гал алдах шалтгаан нөхцлүүд, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө болон бусдын амь насыг аварч болох талаар мэдээлэл сургалтыг ахмад С.Мөнхсайхан, ахмад П.Одонтуяа нар хийлээ.
Тус сургалтаар газар хөдлөл боллоо гэхэд гэр бүлийнхэнтэйгээ хаана уулзах цэгээ урьдчилан тохирсон байх, цахилгаан шат хэрэглэхгүй байх зэрэг олон зайлшгүй мэдэж байх зөвөлгөөнүүдийг өгсөн юм.
Гамшиг осол тохиолдсон үеийн бэлэн байдлыг хангаж иргэн, өрх гэр бүр дараах бэлэн байдлыг ханган байх ёстойг анхаарна уу
Судалгаагаар жилд бүртгэгдэж байгаа нийт аюул ослын 91% нь гал түймэр байдаг бөгөөд тэр дундаа санамсар болгоомжгүй шал алдах тохиолдол дийлэнх хувийг эзэлдэг байна.