ЭМЯ-наас зарласан “Энэ жилдээ эрүүл жиндээ” үндэсний аяныг сурталчилах, Зүүн бүсийн төв эмнэлэгүүд болох Дорнод аймгийн БОЭТ, Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн ЭМТ, Баганхангай дүүргийн ЭМТ, Багануур дүүргийн ЭМТөвүүдийн уялдаа холбоог сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор Улсын 2-р төв эмнэлгийн санаачлагаар спортын 5 төрөлт шилжин явах цомын төлөөх анхдугаар тэмцээнийг 4 сарын 21, 22-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгууллаа.
Тэмцээнд 7 багийн 200 гаран тамирчид 5 төрөлд өрсөлдсөнөөс:
Дартсын тэмцээнд
- Тэргүүн байранд И.Батгэрэл ахлагчтай Багануур дүүргийн ЭМТөвийн баг тамирчид
- Дэд байранд О.Энхтөгс ахлагчтай Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн баг тамирчид
- 3-р байранд С.Манатбек ахлагчтай Налайх дүүргийн ЭМТөвийн баг тамирчид
Боулингийн тэмцээнд
- 1-р байранд Г.Батбаатар ахлагчтай Багануур дүүргийн ЭМТөвийн баг тамирчид
- 2-р байранд Д.Гомбосүрэн ахлагчтай Налайх дүүргийн ЭМТөвийн баг тамирчид
- 3-р байранд Б.Эрдэнэбулган ахлагчтай Улсын 2-р төв эмнэлэгийн баг тамирчид
Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд:
- Тэргүүн байранд Б. Давааням ахлагчтай Дорноговь аймгийн баг тамирчид
- 2-р байранд Х.Эрдэнэбаатар ахлагчтай Улсын 2-р төв эмнэлэгийн баг тамирчид
- 3- р байранд Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн баг тамирчид
Эмэгтэйчүүдийн төрөлд:
- Багануур дүүргийн ЭМТөв , Улсын 2-р төв эмнэлэг, Дорнод аймгийн Зүүн бүсийн оношлогоо эмчилгээний төвүүдийн баг тамирчид эхний 3 байрыг тус тус эзэллээ.
Ширээний теннисний тэмцээнд:
Эрэгтэйн төрөлд 1-р байрыг Багануур дүүргийн ЭМТөвийн тамирчин Л.Мөнхбаяр, 2-р байрыг Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн тамирчин Ч.Мөнхжаргал, 3-р байрыг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тамирчин О.Энхтөгс нар эзэлсэн бол эмэгтэй тамирчдаас Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тамирчин Г.Нарангарав эхний байрыг эзэлж удаах байруудад Улсын 2-р төв эмнэлэгийн тамирчин Б.Жавзандолгор, 3-р байранд Багануур Дүүргийн ЭМТөвийн тамирчин Б.Даваасүрэн
Олс таталтын тэмцээнд:
- Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг баг тамирчид
- Багануур дүүргийн ЭМТөвийн баг тамирчид
- Улсын 2-р төв эмнэлэгийн баг тамирчид тус тус медалийн эздээр тодорлоо.
Иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй, өдөр шөнийг ч үл харгалзан амь биеэ хайрлалгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг эрүүл мэндийн ажиллагсад маань чамгүй сайн тамирчид гэдгээ нотолж ийнхүү 2 өдөр хурд хүч, авхаалж самбаа, онч мэргэнээ сорьж уралдснаас энэ удаагийн 5 төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр
- Багануур дүүргийн ЭМТөвийн баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзнээр тодорчээ.
Тэмцээний хаалтын үеэр Багануур ЭМТөвийн хамт олны зүгээс Дорнод аймгийн Халх гол суманд болсон хээрийн түймэрт өртсөн айлд сэтгэлийн дэм болгож мөнгөн тусламж үзүүлсэн юм.
Нэг уриа, нэг зорилго, нэг багийн дор нэгдсэн дараагийн тэмцээнийг зохион байгуулах хүндтэй үүргийг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн баг хамт олон хүлээн авлаа.