Багануур дүүргийн ЭМТөв нь 2022 оны 11 сарын 15-нд ЭМЯ-ны 590 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “KSO-20 эмнэлэгийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр”-тэй болжээ. Тус үйлдвэр нь БНХАУ-ын “ADEKOM” компанид үйлдвэрлэгдсэн цагт 20м3/H хүчилтөрөгч ялгаруулах хүчин чадалтай үйлдвэр бөгөөд ашиглалтад орсон цагаас хойш уушигны хатгаа, амьсгалын цочмог дутагдалтай, зохиомол амьсгалын дутагдалтай хүнд болон хүндэвтэр өвчтнүүдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж байгаагаас гадна хийн нэгдсэн систем болон хэсэгчилсэн зөөврөөр эмнэлэгийн хэрэгцээг бүрэн ханган ажиллаж байна.
Энэхүү бэсрэг үйлдвэр байгуулагдахаас өмнө дүүргийн эмнэлэгийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд жилд 980-1190 боллон хүчилтөрөгчийг “Петро хими” ХХК, “Кислород” ХХК, “Багануур” ХК зэрэг ханган нийлэх байгуулагаас татан авч хэрэглэдэг байсан юм. Харин үйлдвэр ажиглалтанд орсноор өөрийн эмнэлэгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй залгаа сум орон нутаг, иргэдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах боломж бүрдээд байна.