Багануур дүүргийн оны тэргүүний байгууллага, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага, хувь хүмүүсийг тодруулах “BAGANUUR AWARDS-2022” шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2022.12.30/ Өргөө соёлын төвд боллоо.
2022 оны дүүргийн оны шилдэг “Иргэнд ээлтэй үйлчилгээ”-ээр Ц.Хулан эрхлэгчтэй Уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг мөн оны шилдэг “Эрүүл мэндийн ажилтан”-аар Төрөх тасгийн эрхлэгч Л.Дэлгэрцэцэг нар тодорлоо.