ТАЛАРХАЛ
Багануур дүүргийн эмнэлгийн үе үеийн эмч, сувилагч нарт:
1985 оноос одоог хүртэл 2022-11-08 ны энэ өдөр аавынхаа өвчнийг намдааж эмнэлгээс гарч байгаадаа эмнэлгийн байгууллагын дарга, эмч, сувилагч, тогооч, үйлчлэгч, арын албаны сантехникч, хүчилтөрөгч хариуцагч нартаа баярлалаа.
Энэ эмнэлэгт өөрийн аав, ээж, ах, дүү, өөрөө амь дүйж ирэн эрүүл саруул болон эсэн мэнд яваадаа талархаж байна.
103 түргэн тусламжийн хамт олонд дуудлага бүрт амь насанд учирсан зовиур болгонд шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь түргэн шуурхай, оновчтой тусалсанд талархаж байна.
Энэ өдөр талархал илэрхийлэх боломж олгосон чанарын албанд баярлалаа.
Ингээд 103-ын хамт олон, эрчимт эмчилгээний тасгийн хамт олон, мэдрэл болон дотрын тасгийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нар, амбулаторийн тасгийн эмч, сувилагч нар, рентген, ЭХО-ийн эмч, сувилагч нар, мэдрэлийн тасгийн хамт олон
Нэр дурдахад зүрх судасны эмч Байгальмаа, мэдрэлийн эмч Мөнхжаргал, халдвартын эмч Солонго, их эмч Сүхбат, 103-ын жолооч нар, эмч Очирсүрэн, дотрын тасгийн эмч Цэвэлмаа, Болортуяа, бусад эмч нарт, сувилагч Б.Мөнхзул, Д.Хоролсүрэн, Д.Энхмаа, Т.Сарангуа, Ц.Ариунаа, М.Будсүрэн, Л.Золзаяа, Х.Баярсайхан, А.Элбэгтуяа нартаа түргэн шуурхай эмчилж өгсөнд баярлалаа.
Аав минь 2019 оноос одоог хүртэл 9 удаа эмчлүүлж, олон удаа амбулатори болон бусад шинжилгээнүүдэд хамрагдаж, дотор, мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан.
Дээрх тасгууд нь цэвэрлэгээ, үйлчилгээ, харилцааны өндөр соёл, ёс зүйтэй үйлчилж өгсөнд дахин дахин талархаж байна.
Та бүхэн ажилдаа өндөр амжилт гарган, эрүүл энх, саруул сайхан, санасан цагаан үйлс нь сэтгэлчлэн бүтэж, мөр цагаан, үйлс нь мандан бадраг.
Үйлчлүүлэгчийн охин Ц.Алтансувд /гэр бүл 11 үүлээ/