БНД-ийн ЭМТ-ийн Уламжлалт анагаах ухаан, сэргээн засах эмчилгээний тасгаас зохион байгуулсан “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт өдөрлөг болж өнгөрлөө. Тус өдөрлөгт Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, ӨЭМТ-үүд, Замбага эмнэлэг хамтран ажиллаа. Мөн уламжлал, сэргээн засах эмчилгээний 36 ортой хэвтүүлэн эмчлэх тасгийн нээлт, уламжлалт анагаах ухааны их эмчийн үзлэг, оношилгоо, зөвлөгөө, түүнчлэн 200 ш Ковидын идэр багцыг томуу, ТТӨ-ий шинж тэмдэг илэрсэн үйлчлүүлэгч нарт үнэ төлбөргүй тараалаа. Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн үйлдвэрийн үнээр уламжлалт эмийн худалдаа зохион байгуулж ажиллаа. БНД-т уламжлалт, сэргээн засах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүх эмнэлгүүдийг сурталчлах, ЭМД-ын хөнгөлөлт, хамтын төлбөрийн талаар мэдээлэл хүргэсэн. Өдөрлөгт нийт 200 гаруй ард иргэд болон ЭМТ-ийн ажилтан, албан хаагч нарт орчин үеийн уламжлалт анагаах ухааны талаар мэдээ мэдээллийг хүргэлээ.