2022-09-17 ны 16 цаг 30 минутанд хүлээн авах тасагт манай ах Ё.Сайнжаргал ирж үзүүлсэн.
Ах маань зүүн зүг рүү ажлаар явж байгаад бие нь муудаж танай эмнэлэгт хандсанаар уг үйл явдал боллоо.
Бие нь муудах үед тус эмнэлгийн эмч, сувилагч нар яаралтай тусламжийг цаг алдалгүй авч эрдэнэт хүний амь насыг аварсан явдалд манай гэр бүлийнхний зүгээс талархаад баршгүй байна.
Манай ах уушгины багтраа өвтэй тул хүндэрч, зүрх нь 1 удаа зогссон.
Энэ үед сэхээний эмч Оюунчимэг, дотрын эмч Цэвэлмаа, сэхээний сувилагч М.Номинчимэг, туслах сувилагч Янжмаа, хүлээн авахын сувилагч Отгонзаяа, үйлчэгч Ариунаа нар хамтарч багаар ажиллаж эрдэнэт хүмүүний амь аварсанд маш их баярлаж байна.
Та нартаа ажилд тань амжилт, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн танай төвийн эмч, сувилагч нар нь өргөсөн тангарагтаа үнэнч хандан ард иргэдийнхээ энхийн манаанд бат сайн зогсож байгааг ийнхүү харуулж байгаад иргэд бид баяртай байна.
Эрүүлийг хамгаалах үйлсэд тань амжилт хүсэе.
Үйлчлүүлэгчийн гэр бүл. Улаанбаатар хот ХУДүүргийн 12-р хороо Амралт байр 2-1 тоот Г.Оюунцэнд, мөн манай гэр бүлийн зүгээс энэ талархалыг хамт бичсэн /Сарт овгийнхон/