Миний нөхөр Цэдэвдаш овогтой Бат-Эрдэнэ 61 настай, БНДүүрэг 4-р хороо Жаргалант 14-10 тоотод амьдардаг.
2021-12-24 нд УБ хотод машин барьж яваад маш хүнд харвалт авч УБ хотын 2-р эмнэлэгт 33 хоног эмчлүүлж БНДүүргийнхээ ЭМТ-д 2022-01-25 нд ирж хэвтсэн.
Ирэхэд жижүүр эмч мэдрэлийн эмч Балжидмаа өвчний түүх нээж, эмчилгээ, үйлчилгээг маш өөриймсөг, сэтгэл ханамжтай эмчилгээ үзүүлсэн.
Мөн тасагт мэдрэлийн эмч Мөнхжаргал эмчилгээг хийж ирэхдээ хүчилтөрөгчтэй, зондтой байсныг зондыг авч, эрчимт эмчилгээ хийж 2 сарын 3 нд эмнэлгээс гарсан.
Эрчимт эмчилгээ хийх хугацаанд эмчилж байсан тасгийн эмч Мөнхжаргал, дотрын эмч Байгальмаа, Чимэдлхам, СЗЭ-ний эмч Уранзаяа, хөдөлгөөн засалч Сумъяа болон 1-р сарын 25 наас 2-р сарын 2 хүртэл жижүүр хийж байсан бүх эмч, мэдрэлийн тасгийн сувилагч, үйлчлэгч нарт маш их баярлаж талархсанаа илэрхийлэе.
Миний нөхөр эмнэлгээс гарахдаа өндийж, түшиж суудаг болсон.