2021 оны 12-р сараас эхлэн Чих хамар хоолойн 1-р кабинетад сонсголын аудиограмын өрөөг тохижуулан, сонсголын Resonance брэндийн R27Ar37A аудиометрийг ашиглалтанд орууллаа.
Сонсголын бичлэгийг 7 хоног бүрийн 3 болон 5 дахь өдрүүдэд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох болон сунгуулахаас бусад бүх оношлогооны тохиолдлуудад сонсголын бичлэг хийж, сонсголын аппарат тааруулах, үндсэн эмчилгээг тогтоох зэрэг үйл ажиллагааг өргөжүүлж, тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Сонсголын аудиограм болон темпанометрийн шинжилгээг хийж эхэлснээр Улаанбаатар хот явж сонсголын бичлэг хийлгэдэг иргэд хот явахгүйгээр дүүрэгтээ хийлгэдэг боллоо.
Ололт амжилт гаргасан эмч: Амбулаторийн тасгийн чих хамар хоолойн кабинетын их эмч Г.Цэндмаа.
Хамтран ажилласан: Амбулаторийн тасгийн эрхлэгч С.Алтанцэцэг,
Чих хамар хоолойн кабинетын их эмч Д.Цэрэндолгор