Амбулаторийн тасгийн нүдний кабинетын эмч Э.Хишигжаргал, сувилагч П.Энхцэцэг нар 2022-01-07 ний өдөр Д.Г. 59 настай эмэгтэйд зүүн нүдний дотор, доод булангийн салстын хавдар төст үүсгэвэр оношоор мэс засал төлөвлөгдсөн хагалгааг өндөр өсгөлтөт микроскопын тусламжтайгаар зүүн нүдний дотор доод булангийн хавдар төст үүсгэврийг авах, эдийн шинжилгээнд илгээх мэс заслыг амжилттай хийсэн. Ор хоног : 4
Мэс заслын дараах хүндрэлгүй, шарх анхдагчаар эдгэрсэн, зовиур бүрэн арилсан байдалтай байна. Энэхүү мэс заслыг 2-р шатлалд хийж эхэлснээр үйлчлүүлэгчдийг 3-р шатлалд илгээх шаардлагагүй орон нутагтаа оношлогдон, эмчлэгдэх боломж нээгдсэн, үйлчлүүлэгчдийн чирэгдэл багасч, сэтгэл ханамж сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээ, мэс заслын нэр төрөл олширсон.
Мэс засалд орохын өмнө Мэс заслын явц Мэс заслын дараах 3 хоног