Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс корона вирусийн нөхцөл байдлын үнэлгээг 7 хоног бүр танддаг. Тандалтаар оюутнууд нийгмийн харилцаанд оролцох идэвх өндөр байдагтай холбоотойгоор хичээлээс гадуур дэлгүүр, автобусны буудал, хоолны газар зэрэг олон нийтийн хөдөлгөөнд хамгийн их оролцдог болох нь ажиглагддаг. Иймд оюутнууд та бүхэн covid19 цар тахлын энэ үед онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, дархлаажуулалтдаа хамрагдаарай
#Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр харах ->>