КОВИД-19 ХАЛДВАР АВААД ЭДГЭРСЭН БОЛ ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА АВАХДАА:
1. https://www1.e-mongolia.mn/home сайтаар нэвтэрч орно. /Компьютераар нэвтрэнэ үү, манай байгууллагатай хамааралгүй утсаар орохгүй байгаа болно./
Хэрэв бүртгэлгүй бол өөрийн нэр дээр бүртгэлтэй утасны дугаар, регистрийн дугаараар бүртгүүлээд нэвтэрч орно.
2. Үйлчилгээнүүд цэсний хайлтын хэсэг дээр “Эмнэлгийн магадлагаа” гэж хайгаад “Үйлчилгээ авах” гэсэн ногоон товч дарж магадлагааг авна.
3. Хэрэв та зөв нэвтэрч ороод мэдээлэл тань байхгүй бол манай байгууллагын Статистикийн албанд ажлын цагаар хандан хувийн мэдээллээ зөв эсэхийг шалгуулна. Утас:7021-0876