👉 • Ажилчдын биеийн халууныг үзэж нэвтрүүлэх
👉 • Ажлын малгай, хувцас, гутал, улавч өмсөх
👉 • Маск, тусгай амны хаалт зүүх
👉 • Хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах
👉 • Хүнс, хоол үйлдвэрлэх, худалдах зэрэг шат дамжлага бүрт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулж хэрэглэх
👉 • Нэг удаагийн бээлий хэрэглэж тайлах бүрт гараа заавал савандаж угаах
👉 • Хоол бэлтгэх өрөө, талбай, хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэх
👉 • Аяга, таваг, халбага, сэрээг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор сайтар угаах
👉 • Түүхий, хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хадгалах
👉 • Хүргэлтийн үйлчилгээний ажилтан амны хаалт зүүж, бээлий өмсөх
👉 • Ажилчдад коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлтийн талаар мэдээлэл өгөх
👉 • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
👉 • Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулах
👉 • Хоол хүнс бэлтгэх, хадгалах өрөөг шавьж мэрэгчээс хамгаалах.