Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /НАМЭХ/-ны зүгээс СOVID-19 буюу шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс эмч, эмнэлгийн ажилтнуудаа урьдчилан сэргийлэх зорилгоор “30 000 ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХИЙХ” уриалга гарган ажиллаж байгаа юм байна. Үүний хүрээнд хөвөн даавуун материалаар хийсэн, угааж ариутган дахин хэрэглэх боломжтой, стандартын шаардлага хангасан 500 ширхэг даавуун амны хаалтыг Багануур Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад гардуулж өглөө. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.