ТАЛАРХАЛ
“БАГАНУУР ХК”-Д
Улирлын томуу, томуу төст өвчиний дэгдэлт болон шинэ халдвар болох коронавирус дэлхий дахинд гарч эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа төдийгүй эмнэлгийн ачаалал нэмэгдэж хүчилтөрөгчийн хэрэгцээ эрс өссөн.
Манай байгууллага нь хүчилтөрөгчөө Улаанбаатар хотоос тээвэрлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэж байсан нь яаралтай тусламжийн үед хугацаа алдах эрсдэлийг дагуулж байсан.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай хүчилтөрөгчийг үнэ төлбөргүй хангахаар шийдвэрлэсэн нь цаг үеэ олсон, эмнэлгийн тусламж үйлчилгээг хугацаа алдалгүй, түргэн шуурхай үзүүлэхэд өндөр ач холбогдол бүхий шийдвэр болсонд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч ажилтнууд бид “Багануур ХК”-ний удирдлага болон нийт уурхайчиддаа баярлалаа.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Эрүүл энх сайн сайхныг хүсье.