БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг ард иргэдэд хүргэж байна.
ИРГЭН ТА: ☝️☝️☝️
🔸 Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
🔸 Амны хаалт тогтмол хэрэглэх;
🔸 Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
🔸 Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
🔸 Ханиаж найтаах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, гарын шууны дотор тал руу ханиаж найтаах;
🔸 Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;
🔸 Хүүхдийг уушгины хатгалгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
🔸 Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх.