П.Цэцэгсайхан нь дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тасралтгүй 28 жил ажиллаж, 2016 онд “Эрүүл мэндийн төвийн шилдэг эмч”, 2018 онд “Ёс зүйг эрхэмлэгч эмч”, “Эерэг хандлагатай эмч”-ээр тус тус шалгарч байсан, 2019 онд 8406 хүнд үзлэг, 4307 хүнд жижиг мэс ажилбар, эмчилгээг тус тус хийж, 132 хүнийг хэвтүүлэн эмчилсэн байна. Мөн дүүргийн иргэдийн дунд “Сонсгол бууралтын шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт судалгаа, сургуулийн насны хүүхдүүдэд “Чихэвч сонсох нь, түүний шалтгаант дүлийрэлт” сэдвээр сургалт зохион байгуулж оны тэргүүний эрүүл мэндийн ажилтнаар шалгарлаа.