Жил бүрийн 6 сарын 14 ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Бусдын амь насыг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг суртачилах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилгоор “БУСДЫН ТӨЛӨӨ ЦУСАА ӨГЧ АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” уриан дор тэмдэглэлээ. Энэ жилийн Цусны донорын Дэлхийн өдрийг Дүүргийн Засаг Даргын Тамгын газар, УЗХ, ЭМТ-өөс хамтран Цусны салбар төв болон УЗХ-ны Халамжийн өргөөнд зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагаанд Дүүргийн болон Эрүүл мэндийн төвийн удирдлага, Хүндэт болон Идэвхтэн донорууд оролцлоо. Багануур дүүргийн хэмжээнд 32 Хүндэт донор байгаа ба донорын өдрөөр Хүндэт донор н.Танья, н.Цэцэгмаа нарыг “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” цол тэмдэг, Донор н.Хишигэрдэнэ, н.Сэргэлэн ЭМТ-ын 40 жилийн ойн тэмдэгээр шагнаж урамшуулав. Мөн Дүүргийн Засаг Даргын Тамгын газар хүндэт доноруудыг мөнгөн урамшуулал олгож хүндэтгэл үзүүлэв. ЭМТ-ийн тасаг нэгжүүд донорын өдрөөр өөрийн тасагт ажиллаж байгаа донорууддаа гарын бэлэг өгч урамшуулав. Цусны донорын дэлхийн өдрийн хүрээнд Дүүргийн ИТХ-ын ажлын албаны хамт олноороо донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэж донор боллоо. ЭМСХХ-5 төслийн хүрээнд зориулалтын тоног төхөөрөмжтэй болсоноор ЭМТ-ийн цусны салбар төв цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах шинэ тоног төхөөрөмжтэй болсоноор 3 нэр төрлийн цус цусан бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэн гаргаж тасаг нэгжүүдийг хэрэгцээг ханган ажиллаж байна. Цусаа бэлэглэх иргэдийн тоо болон цусны нөөц 2016 оноос 1 дахин өссөн нэмэгджээ.