Багануур дүүргийн ААНБайгууллагуудын дунд “ЭРҮҮЛ МЭНД – АМЬДРАЛЫН ҮНДЭС” уриан дор аялах цом амжилттай үргэлжилж байна . Одоогоор дүүргийн 6 байгууллага дээр үр дүнтэй аялаж байгаа бөгөөд хувиарын дагуу дараагийн байгууллага болох Багануур Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ , Дулааны станц НӨҮГ –т шилжин очоод байна.
Уг аялах цомын зорилго нь: Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүдийг бууруулж, хувь хүн бүрийн эрүүл мэндээ хамгаалах зөв дадал хэвшлийг төлөвшүүлэн, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар эрүүл мэндийг дэмжигч байгууллага, өрх, иргэний тоог нэмэгдүүлнэ юм.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахаар эмнэлэгт хандаж буй хүмүүсийн 39%-д нь өвчний шалтгаан нь эрхэлж байгаа ажилтай нь шууд холбоотой, 66 % -д нь өвчин даамжрахад ажил нь ямар нэг байдлаар нөлөөлдөг.
Ажлын байранд эрүүл мэндийг дэмжсэнээр хамт олны сайн сайхан байдлыг хангах, өөрсдийнхөө эрүүл мэндийг хянах, илүү эрч хүчтэй ажиллах урам зоригийг төрүүлж, тогтвортой ажиллах хүний нөөц бүрдэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгддэг байна.