Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсдэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг ерөнхий хордлогын шинжээр илэрдэг. Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал, хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах юм.
Томуу, томуу төст өвчин амьсгалын зам болон вирусээр халдварладаг өвчин тул дараах зөвлөмжийг зөвлөж байна.
- Албан байгууллагууд “Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед” олон нийтийн уулзалтыг зохион байгуулахгүй байх.
- Өрөө тасалгааны дулааныг 18-20 хэмд байлгаж, чийгтэй цэвэрлэгээ, агааржуулалтыг өдөрт 2-3 удаа хийх.
- Байнгын халдваргүйжүүлэлтийн бодисыг хүрэлцээтэй байлгах, эрүүл ахуй, ариун цэврийн дэглэм сахих
- Амны хаалт зүүх, Гарын ариун цэврийг сахих, Шаардлагагүй үед олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх.
- Биеийн эсэргүүцлээ сайжруул, Амин дэм агуулсан сонгино, сармистай чанарлаг хоолыг 2-3 цагийн зайтай хэрэглэх.Чацаргана, аньсны шүүс, аарц зэрэг амин дэм агуулсан шингэнийг тогтмол хугацаанд уух.
- Цэгэн иллэгийн эмчийн заавраар хийх.Хүүхдүүдийг хичээл тарах үед нь уг өвчний халдвараас сэргийлэх цэгчилсэн иллэгийг хичээл эхлэх, тарахын өмнө нэгдсэн журмаар хийж байх.Хүүхдийг дулаан хувцаслаж, эцэг, эхчүүд үүргээ сайжруулах.
- Витамин С, поливитаминуудыг нэмэлтээр хэрэглэх /Витамин С-г 1.5-1 граммаар өдөрт 1-2 удаа/.Өдөрт 2-3 хумс сармисыг хоолондоо хэрэглэх. Сармисны хумсыг хэдхэн минут зажлахад амны хөндийн нян бүр мөсөн устана. Хүнсэндээ жимс жимсгэнэ тэр дундаа нимбэг, киви, жүржийг түлхүү хэрэглэх.
Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ?
- Эмчид яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг баримталж, хэвтрийн дэглэмийг сахиж, хамт олон, найз, нөхөддөө халдвар тараахгүйн тулд эмчийн магадлагаа авч гэртээ эмчлүүлээрэй
- Халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг ихээр хэрэглэх
- Амны хаалт байнга зүүж хэвших
- Гараа сайтар савандаж угааж хэвших, хүүхдийн тоглоом, аяга, халбага болон шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах
- Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар, сэлгүүцэхгүй байх
- Томуу томуу төст өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг тул антибиотик хэрэглэхгүй байх, гэрээр дур мэдэн эм тариа хэрэглэх, ялангуяа антибиотик хэрэглэхээс зайлсхийх /антибиотикийн зөвхөн эмчийн заавраар хэрэглэхийг анхаарах/
- Өвчилсөн тохиолдолд колдаур, колдакс, фервекс, минигрипп, миксогрипп, антигрипп, интерферон, аньсны шүүс зэргийг өвчний эхний 3 хоногт зааврын дагуу ууж хэрэглэх
- Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмүүдэд: интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно
- Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх, хордлого тайлах шингэн хэрэглэх, ардын уламжлалт тан ууж болно.