Үндэслэл
Сүүлийн 50 гаруй жилийн өмнөөс одоог хүртэл дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан нь зүрх судасны өвчин (ЗСӨ) байгаа бөгөөд анагаах ухаанд энэ өвчний эрсдэлт хүчин зүйл, эрүүл болон эмгэг физиологийг ойлгох үйл явц, эмчилгээ болон чихрийн шижин, системийн артерийн гипертензи, дислипидеми болон таргалалт зэрэг бусад халдварт бус өвчнүүдтэй хамааралтай байгаа эсэхийг тодорхойлохыг хичээж, энэ чиглэлийн судалгаанууд хийгдэж байна. Өвчтөнүүдийн зүрх судасны өвчний эрсдэлийн үеийг тооцоход үндэслэл, антропометр, лабораторын шинжилгээнүүд болон дүрс оношилгооны судалгаанууд гэх мэт орчин үед өөрчлөгдөж байгаа хэд хэдэн шалгуурууд байдаг. Эмнэлзүйн судалгааны нэг зорилго нь өвчний эрт илрүүлэлтийн эдгээр шалгуурын хэрэглээг дэмжих, atherogenicity-ийн маркерт хэрэглэгддэг триглицерид/ӨНЛП-холестерин (ТГ/ӨНЛП)-ны харьцааг ашиглан ЗСӨ-ний тавилан ба урьдчилан сэргийлэлтийг тодорхойлох юм. Цаашлаад энэ холбоо нь өвчний тавилантай хамааралтай нь нотлогдсон боловч баримт нотолгоо нь ховор байна. Үүнээс гадна Испанид бодисын солилцооны хам шинжийг идэвхтэй оролцогчдын дунд хийсэн судалгаагаар энэ нь системийн артерийн гипертензи болон бодисын солилцооны хам шинжтэй хамааралтай нь батлагдсан байна. Инсулинд тэсвэржилтийн байдал нь оролцогчдын бодисын солилцооны эмгэгийн аль ангилалд орж хөгжих эрсдэлийг тодорхойлох боломжтой. Мөн энэ нь чихрийн шижин, системийн артерийн гипертензи болон зүрхний өвчнийг үүсгэдэг. Иймээс орчин үед эмч нарын зорилго урьдчилан сэргийлэх аргыг олох бөгөөд энэ нь эдгээр өвчтөнүүд дээр тодорхойлох нь хамгийн хялбар арга юм. Инсулинд тэсвэржилтийг тодорхойлох нь заримдаа хэцүү байдаг. Учир нь инсулид тэсвэржилт нь лабораторын төрлөөс хамаарч анхнаасаа эмнэлгийн ажиглалтаар эргэлзээгүй тодорхойлогддоггүй, мөн хөгжил буурай орнуудын ихэнх лабораторуудад тодорхойлох боломжгүй, өндөр үнэтэй байдаг. Учир нь инсулинд тэсвэржилт нь ЗСӨ үүсэхэд гол үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд ТГ/ӨНЛП харьцаа нь эдгээр нөхцөлүүдтэй ач холбогдол бүхий хамааралтай учраас энэ судалгааны зорилго ТГ/ӨНЛП харьцаа нь инсулинд тэсвэржилттэй холбоотой эсэхийг тодорхойлох юм.
Материал арга зүй
Судлаачид Мексикийн Ерөнхий Эмнэлгийн Ёс зүйн хорооны зөвшөөрөлтэйгөөр оролцогчдоос таниулсан зөвшөөрлийн хуудсан дээр зөвшөөрөл авсны дараа Мексик хотын оршин суугч, 18-аас дээш насны эрүүл эрэгтэйчүүд болон жирэмсэн биш эмэгтэйчүүдийн дунд (Cross-sectional study) харьцуулсан судалгаагаа явуулсан. Оролцогчдыг инсулинд тэсвэржилттэй болон инсулинд тэсвэржилтгүй гэсэн 2 бүлэгт хуваасан ба эдгээр нь хоорондоо нас, хүйс, биеийн жингийн индекс болон бүсэлхийн тойргоороо адил байсан. Бөөрний өвчин, элэгний өвчин, өмөн үү болон чихрийн шижин зэрэг архаг өвчнүүдийг хасах шалгуурт багтаасан.
Тодорхойлолт
Инсулинд тэсвэржилтийг Гомеостазын жишиг үнэлгээ-Инсулинд тэсвэржилт (HOMA-IR)-ийг үнэлэх доорх томьёог ашиглав.
HOMA-IR= Өлөн үеийн инсулин (μU/mL) * Өлөн үеийн глюкоз (mmol/L) / 22.5
Инсулинд тэсвэржилт нь HOMA-IR >2.5 байхаар тусгагдсан.
ТГ/ӨНЛП харьцаа нь дараах байдлаар бодогдсон: Өлөн үеийн триглицерид (mg/dL) / ӨНЛП-холестерол (mg/dL). Хасагдах хязгаар нь 3.0 байсан. Ачаалал өгснөөс 2 цагийн дараа цусан дахь глюкозын хэмжээ ≥200 mg/dL байгаа тохиолдолд чихрийн шижин гэж оношилсон.
Хэмжигдэхүүн
Өндөр, жинг хэмжихдээ оролцогчдыг хөнгөн хувцастай, гуталгүй зогсоон хэмжсэн. БЖИ-ийг бодохдоо биеийн жин (кг)-г өндрийн квадрат (м2)-д хувааж олсон. Бүсэлхийн тойргийг хүйсний түвшинд сантиметрын хуваарьтай хэмжигч туузаар хэмжсэн. Артерийн цусны даралтыг хэмжихдээ Үндэсний Ёс зүйн Хорооны Цусны даралт ихдэлтийн урьдчилан сэргийлэлт, илрүүлэлт, үнэлэлт, эмчилгээний Долдугаар тайланд зөвлөмж болгосны дагуу хэмжсэн.
Цусны шинжилгээ
Цусны сорьцыг тохойн урд талын венийн судаснаас 12 цаг өлөн байсан болон ачаалал өгснөөс 2 цагийн дараа авсан. Триглицерид ба холестеролын түвшинг спектрофотометрийн аргаар ферментийн аргаар тодорхойлсон. ӨНЛП-холестерины фракцыг тунадас буусны дараа фосфовольфрамын аргаар тодорхойлсон. Туршилт хоорондын зөрүүний коэффициент тус бүр ТГ 1.7% ба 3.1%, ӨНЛП 1.3% ба 2.6% байв. Ийлдсийн глюкозыг хэмжихдээ глюкозын исэлдэлтийн аргыг ашигласан. Глюкозын хэмжилтийн туршилт хоорондын зөрүүний коэффициент тус бүр 1.1% ба 1.5% байсан. Инсулины концентрацийг RIA-аар тодорхойлсон ба туршилт хоорондын зөрүүний коэффициент тус бүр 4.5% ба 6.9% байсан.
Статистикийн дүн шинжилгээ
Хувьсагчид нь ерөнхий хандлага ба тархсан байдлын хэмжээгээр илэрхийлэгдсэн. ТГ/ӨНЛП харьцаа ба инсулинд тэсвэржилтийн хоорондын хамаарал нь логистик регрессийн аргаар бодогдсон. Статистик тооцоолол нь 95%-ийн үнэн магадлалтай байв. Мэдээллийг SPSS15.0 программыг ашиглан дүн шинжилгээ хийв.
Үр дүн
189 оролцогч судалгаанд хамрагдсанаас 12 оролцогч нь хасагдах шалгуурт орсны улмаас хасагдсан. Нийт 177 эрүүл оролцогчид хамрагдсан бөгөөд дундаж нас 38.6 ± 13.2 байсан. Оролцогчдын 117 эмэгтэй, 60 эрэгтэй байв. Эдгээр оролцогчдоос 145 нь инсулинд тэсвэржилттэй бүлэгт, 32 нь инсулинд тэсвэржилтгүй бүлэгт багтсан. Инсулинд тэсвэржилттэй оролцогчдын систолын болон диастолын даралтыг инсулинд тэсвэржилтгүй оролцогчидтой харьцуулахад өндөр байв. Мөн эдгээр оролцогчдод ийлдсэн дэх өлөн үеийн болон ачааллын дараах глюкоз, нийт холестерол, ӨНЛП-холестерол, триглицерид, өлөн үеийн инсулин, HOMA-IR болон ТГ/ӨНЛП-ийн харьцаа өндөр байв.
Нийт хүн амын HOMA-IR болон ТГ/ӨНЛП-ийн харьцааны хоорондын хамаарал (r = 0.138, p = 0.066) болон нийцэл (κ = 0.19) нь ач холбогдолгүй байв. Инсулинд тэсвэржилт нь 145 оролцогчид илэрсэн. ТГ/ӨНЛП-ийн харьцаа өндөр байгаа оролцогчид нь инсулинд тэсвэржилттэй болон тэсвэржилтгүй бүлэгт тус бүр 89 (61.3%) and 12 (37.5%) байв.
Дүгнэлт: Харьцангуй эрүүл оролцогчдод Elevated triglycerides ТГ/ӨНЛП-ны харьцаа нь инсулинд тэсвэржилттэй ач холбогдол бүхий хамааралтай байна.
Хэлцэмж
Сүүлийн үед анагаах ухаанд бидний амьдрал дах эрүүл мэндийн асуудлуудыг анхаарах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, ялангуяа ЗСӨ-нөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тогтолцоонд нөлөөлөх тэргүүлэх хүчин зүйлийн холбоог судлах нь нэн тэргүүнд тавигдах асуудлуудын нэг болоод байна.
Баримтуудаас харахад инсулинд тэсвэржилт нь бодисын солилцоо, цус бүлэгнэлтийн эмгэг, үрэвсэлтэй хавсарсан нөхцөлд ЗСӨ-ний үүсэлд нөлөөлдөг байж магадгүй юм. Судалгаанд оролцогчдод инсулинд тэсвэржилт үүсэх эрсдэлийг удамшлын урьдал нөхцөл, хөдөлгөөний идэвх багатай амьдралын хэв маяг, эм болон таргалалт, чихрийн шижин, системийн даралт ихдэлт, атеросклерозоор нөхцөлдсөн бусад архаг өвчнүүд нэмэгдүүлж байсан байна.
http://www.ncbi.nlm.nih.gov/pubmed/21631973