Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв дүүргийн Засаг даргын дэмжлэгээр өсвөр насны хөвгүүдэд сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршлаас татгалзах, нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар мэдлэг олгох, тэднээр дамжуулан өсвөр үеийнхний дунд бэлгийн амьдралын эрүүл мэндийн боловсрол олгох, мэдлэг хандлагыг өөрчлөх, эрүүл амьдралын зөв дадалд сургах “Үе тэнгийн нөлөөлөгч” нарыг бэлтгэх сургалтыг 2025 оны 10 сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.



Энэхүү сургалтанд хамрагдаж эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал хэвшилд суралцсан 40 сурагчдад батламж гардуулан өглөө.





