Эрүүл орчин, эрүүл саруул нийгэмд,, энх тунх амьдрах эрхэм зорилгыг дээдэлдэг танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Манай хэлтэс нь анх 2015 оны 12 сарын 4-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс” нэртэйгээр байгуулагдаж, аливаа нийгмийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллгаагаа явуулж байна.
Монгол хүн амны билгээс ашдын билэг хэмээн туу зүйлийн тухай ярихыг цээрлэдэг. Гэвч “хэлж биш хийсч ирдэг” өвчин эмгэгийг урьдчилан харж, энэ талаар нээлттэй ярилцах, тэдгээрээс сэргийлэх боломжийг нийгмийн эрүүл мэнд бидэнд олгож байгаа бөгөөд үр дүн нь та бидний бодит хамтын ажиллагаанаас хамаарна.
Зорилго:
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгож, чанар хүртээмжийг сайжруулах улмаар нийгмийн шалтгаант өвчлөлөөс урьдчилан сэргийлэх улмаар бууруулахад оршино.
Манай хэлтэс нь үндсэн 2 хэсэгт хуваагдан ажилладаг бөгөөд үүнд
- Эрүүл мэндийг дэмжих алба
- Халдварын сэргийлэлт, хяналтын алба орно.
Хэлтэс нь Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч даргын удирдлаганд ажилладаг.
- Эрүүл мэндийг дэмжмх алба
Өсвөр үеийн эрүүл мэнд
ДОХ\БЗДХ
Нөхөн үржихүйн эрүүл мэнд
Мэдээлэл сургалт сурталчилгаа
Халдварт бус өвчин
Хүнсний эрүүл ахуй
Орчны эрүүл мэнд
Эрүүл зүйн лаборатори гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.
- Халдварын сэргийлэлт, хяналтын алба
Халдвар судлал
Төвлөрсөн ариутгал
Халдваргүйтгэл
Угаалга гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.