УЛАМЖЛАЛТ СЭРГЭЭН ЗАСАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСГИЙН ТАНИЛЦУУЛАГА
Манай тасаг 1982 онд физик эмчилгээний кабинет нэртэйгээр үүсгэн байгуулагдаж анхны сувилагчаар нь Д. Рэгзэдмаа ажиллаж байлаа.
1988 онд эмнэлгийн барилга ашиглалтанд орсноор тасаг болон өргөжиж анхны тасгийн эрхлэгчээр их эмч Даарийжав, сувилагч Ж. Цэрэннадмид, Д. Дуламсүрэн, Н. Долгор, П. Наранцэцэг,Х. Энхтуяа, Оюундэлгэр, Даваахүү нар ажиллаж байлаа.
Одоо уламжлалт сэргээн засах эмчилгээний тасаг болон өргөжиж их эмч 3, ахлах сувилагч 1, биеийн тамир эмчилгээний арга зүйч 1, хөдөлгөөн засалч 1 , сувилагч 7 ажиллаж, физик эмчилгээ, усан эмчилгээ, халуун жин, биеийн тамир, чийрэгжүүлэлт, утлага эмчилгээ, хөдөлгөөн засал эмчилгээ, хануур шивүүр, зүү төөнүүр, бариа засал, бумба, дэвтээлэг засал зэрэг тусламж үйлчилгээг амбулаторийн болон больницын үйлчлүүлэгчдэд үзүүлж байна.
Манай хамт олны дунд уламжлалт, сэргээн засах эмчилгээний нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилийн өндөр ур чадвартай эмч, сувилагч нар ажиллаж байна. Үүнд: АШУ-ны магистр их эмч 2, зүү төөнө заслын ахлах зэрэгтэй их эмч 1, Уламжлалт анагаах ухааны ахлах зэрэгтэй их эмч 1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1 зэрэг ажиллаж байна. Мөн ”Алтан гадас” 1, ЭМЯ-ны “Тэргүүний ажилтан” 1, ЭМЯ-ны “Жуух бичиг” 3, НЭМГ-ын “Тэргүүний ажилтан” 2, НЭМГазрын “Өргөмжлөл” 5, Алтан гарт сувилагч -5, МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль 2, Соёл, спорт, аялал жуучлалын яамны “Жуух бичиг” 1, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль 1, Дүүргийн 30 жилийн ойн “Хүндэт тэмдэг” 1 шагнагдсан эмч, сувилагчид ажиллаж байна.