Халдвартын тасгийн хамт олон нь Багануур дүүргийн болон Төв Хэнтий аймгийн ойрын сумдын хүн амын цочмог халдварт өвчин, өнгөний өвчин, архаг өвчнийг оношилж, эмчлэх тусламж үйлчилгээг үзүүлдэг. Бид иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стандартын дагуу чанартай хүргэж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, ёс зүйг эрхэмлэн ажиллах зорилго тавин ажиллаж байна. Тасагт Их эмч -1, ахлах сувилагч -1, ээлжийн сувилагч -7, үйлчлэгч -5 ажилладаг. Халдвартын тасгийн хамт олон нь ажил үйлсээрээ тэргүүлж ЭМН-ийн хөдөлмөрийн аварга хамт олноор 3 удаа, Чанарыг эрхэмлэгч аварга хамт олноор 2 удаа шалгарсан. Манай хамт олныг манлайлагч их эмч Ц.Батнаран, ЭХ-ын тэргүүний ажилтан ахлах сувилагч Д.Баттуяа, ЭХТА сувилагч Н.Отгончимэг, ЭМЯ-ны хүндэт жуух бичигт сувилагч Ц.Болормаа, НЭМГ-ын тэргүүний ажилтан үйлчлэгч Ч.Даваа, НЭМГ-ын өргөмжлөлт үйлчлэгч Ч.Отгонсүрэн нараараа бид бахархдаг.
Сувилагч нарын ажил мэргэжлийн уралдаан
ЭМН-ийн даргын нэрэмжит гар бөмбөгийн
тэмцээний мөнгө, хүрэл медальт сувилагч нарын баг