Хүүхдийн тасаг
ЗОРИЛГО: Дүүргийн болон харъяаллын бус сумдын хүүхдэд, эмнэлэгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжыг чанарын өндөр түвшинд ,ёс зүй ,харьцаа хандлагын хүнлэг орчинд чанартай үзүүлнэ.
ЗОРИЛТ:
- Эмнэлэгийн тусламж үйлчилгээг хүнлэг энэрэнгүй, ая тухтай орчинд үзүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
- Эмнэлгийн тусламж үйлчилгээний стандарт технологийг мөрдөж алдаа, зөрчил гаргах эрсдэлийг багасгана.
- Эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллаж хандлага харьцаатай холбоотой гомдолын тоог багасгана.
- Аюулгүй байдлыг хангасан эрүүл эрсдэлгүй таатай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй сэтгэл ханамжтай хүргэнэ.
- ЭМБОлгох сургалтын чанарыг сайжруулна.
- Ажилчдын мэдлэг боловсролыг байнга дээшлүүлнэ.
Хүүхдийн тасаг нь хүүхдийн эрчимт сэхээний эмч-2, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч-1, магистр эмч-1, ахлах зэрэгтэй сувилагч – 4, хүүхэд нярайн сувилагч-3 бүрэлдэхүүнтэй дүүргийн болон тойргийн сумдын иргэдэд хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй харъяалал харгалзахгүй түргэн шуурхай чанарын өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна.
Манай хамт олон нь байгууллагын 1994, 1998, 2006, 2008 оны аварга, 2012 оны байгууллагын чанарын аварга болсон ажил үйлсээрээ тэргүүлэгч хамт олон юм.
2015 онд Тасагт нийт 1755 хүүхэд эмчлэгдсэнээс сэхээн амьдруулах, 120 эрчимт эмчилгээнд 155 хүүхэд эмчлүүлж тасгийн бүх үндсэн үзүүлэлт сайжирч хүүхдийн эндэгдэлгүй ажилласан.
2016 онд Хүүхдийн тасагт 796 хүн хэвтэн эмчлүүлж
- Орны фонд ашиглалт 125,8
- Орны фондын хувь 152,5
- Дундач ор хоног 7
- Орны эргэлт 17,8
Тасгийн үндсэн үзүүлэлт сүүлийн 5 жил тасралтгүй сайжирч хоног болоогүй болон нийт нас баралт буурч хэвтэн эмчлүүлсэн хүний тоо нэмэгдэж тусламж үйлчилгээндээ оношлогоо эмчилгээний орчин үеийн стандарт журмыгнэвтрүүлэн ажиллаж байна.