Мэндчилгээ
Эрүүл мэндийн төвийнхөө эмч, эмнэлгийн ажилтан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Одоогоос жилийн өмнө буюу 2015 оны 3 сарын 10-нд ЭТМ-н даргын тушаалаар байгуулагдан 4-р сарын 1 ээс “Нярайн тасаг” хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэхэд эмч, эмнэлгийн ажилтан тасаг нэгжүүүд та бүхний сэтгэл, харамгүй тусламж дэмжлэгийн хүчинд 1 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл дүүргийн болон тойргийн сумд, УБ хотын дүүргийн 0-1 сартай хүүхдүүдэд нярайн тусламж үйлчилгээг үзүүлэн одоог хүртэл 300 гаруй нярай эмчлэгдэж гарсан байна.Ингээд нийт ЭМТ-ийн хамт олондоо болон хамт ажиллаж байсан эмч, сувилагч та бүхэндээ аз жаргал, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Тасгийн танилцуулага
Нярайн тасаг нь ЭМТ-ийн даргын 2015 оны 3-р сарын 10 ны Б 93 тоот тушаалаар байгуулагдан тухайн оныхоо 4-р сарын 1 ээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Их эмч 2, сувилагч 9, 10 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Одоог хүртэл 300 гаруй нярайг эмчилэн анагаасан байна.
Энэ богино хугацаанд 2015 оны “Чанарыг эрхэмлэгч” хамт олон, Сувилахуйн амьдрал төвийн “Хөдөлмөрч” залуу хамт олон, П.Батцэцэг “Ёс зүйг эрхэмлэгч” сувилагчаар шалгаран амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.
Манай тасагт МУ-ын ахлах зэрэгтэй магистр эмч 1, тэргүүлэх зэрэгтэй 1, ахлах зэрэгтэй 3 сувилагч болон залуу шилдэг сувилагч нар ажиллаж байгаа нь бахархалтай.