Эрчимт эмчилгээ яаралтай тусламж гемодиализ тасгийн танилцуулга
Эрчимт эмчилгээ яаралтай тусламж гемодиализ эмчилгээний тасаг нь 5 их эмч, 1 ахлах сувилагч, 8 ээлжийн сувилагч, гемодиализийн 1 сувилагч, 1 техникч, 1 туслах сувилагчийн бүрэлдэхүүнтэй дүүргийн иргэдэд яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, гемодиализын чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэн ажиллаж байна. Манай хамт олонд ахлах зэрэгтэй 5 сувилагч ажиллаж байна.
2015 оны байдлаар:
- Эрчимт эмчилгээний тасагт 71 хүн хэвтэж, бусад тасгаас 40 хүн хэвтэж эмчлүүлсэн
- Яаралтай тусламжийн хэсгээр нийт 14410 хүнд тусламж үзүүлсэн
- Гемодиализ эмчилгээнд 6 хүн, 154 сеанс хийсэн.
- 399 хүн хагалгаанд орж үүнээс 28 ерөнхий мэдээ алдуулалт, судсаар 7 хүн, нугасны мэдээгүйжүүлгээр 371 хүнд мэдээ алдуулалт хийсэн.
- Сонгомол палатанд 41 хүн хэвтэж эмчлүүлсэн
- Хөнгөвчлөх эмчилгээнд 77 хүн хэвтэж эмчлүүлсэн
Тасгийн үндсэн үзүүлэлт сүүлийн 5 жил тасралтгүй сайжирч хоног болоогүй болон нийт нас баралт буурч хэвтэн эмчлүүлсэн хүний тоо нэмэгдэж тусламж үйлчилгээндээ оношлогоо эмчилгээний орчин үеийн арга, 3 жил дарааллан брэнд бүтээгдэхүүн санаачлан нэвтрүүлж 2014 оны “Байгууллагын аврага тасаг хамт олон”-оор шалгарсан амжилттайгаар тусламж үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна.