“Цусаа бэлэглэж эв нэгдлийг эрхэмлэн, бусдын амь насыг аварцгаая” уриан дор зохион байгуулагдаж буй ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДӨР-ийн хүндэтгэлийн арга хэмжээ 2022 оны 06-р сарын 16-ний өдөр боллоо.
Дэлхий даяар 19 дэх удаагаа уг арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд үйл ажиллагаанд дүүргийн төр захиргааны байгууллагын дарга удирдлагууд, оролцож Цусны донорын үйлсийг түгээн дэлгэрүүлэх хүмүүнлэгийн үйлсэд манлайлан гэр бүл, хамт олноороо цусаа бэлэглэж бусдын амь насыг аврахад үнэтэй хувь нэмэр оруулсан дүүргийн шилдэг хамт олон, гэр бүлд шагнал гардуулж баяр хүргэлээ.
ЦУСНЫ ДОНОР ХАМТ ОЛНООР: Багануур дүүргийн 5-р хорооны хамт олон
ЦУСНЫ ДОНОР ГЭР БҮЛЭЭР: 1-р хорооны иргэн н.Алтанхуягийн гэр бүл тус тус шалгарсан бол МУЗН-н нэрэмжит ХҮНДЭТ ДОНОР-ын болзол хангасан 3 иргэнд Хүндэт донорын үнэмлэх тэмдгийг гардуулж дүүргийн ИТХ-ын Хүндэт үнэмлэхээр-2 иргэнийг Засаг даргын баярын бичгээр-2 иргэнийг тус тус шагнаж урамшууллаа. Цусны донорын дэлхийн өдрийг тохиолдуулж донорууд болон дүүргийн удирдлагууд цусаа хандивлалаа.