Сонгон шалгаруулалтын дугаар: БНД-ЭМТ/01
Түрээслэх цайны газар, буфетийн талбайн хэмжээ:23 мкв
Сонгон шалгаруулалтад оролцогчдоос нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн байранд Цайны газар, буфетын үйлчилгээ явуулах түрээслэгчийг /аж ахуй нэгж/ сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Түрээсийн үйл ажиллагааны чиглэлд тохирсон тухайн үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл
Түрээсийн төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотлоно:
- Харилцагч банкны дансны хуулга /сүүлийн 6 сар/, Дансны үлдэгдэл нь дээрхи үйл ажиллагааг эхлүүлэх чадамжтай байх
- Санхүүгийн тайлан /2019 оны жилийн эцсийн тайлан/
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт
- Цайны газар, буфетийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, бодит байдлын фото зургаар баримтжуулах
- Татварын албанаас өргүйг нотлох тодорхойлолт
- Сонгон шалгаруулалтад оролцогч аж ахуй нэгж нь цайны газар, буфетийн чиглэлээр сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба үйл ажиллагааны тайлан, мэргэжлийн байгууллагын тодорхойлолт ирүүлэх
- Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай төсөл, төсвийн тооцоо
- Цайны газар, буфетийн үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэхний хуулбаруудыг нотариатаар баталгаажуулсан байх.
- Нийтийн хоолны цэсийн үнийн санал болон танилцуулга /Үлгэрчилсэн цэс байдлаар/
- Цайны газар, буфетийн түрээслэх ашиглалтын зардал ороогүй дүнгээр нийт 23 метр квадрат талбайн нэг метр квадрат талбайн үнийн саналыг ирүүлэх /доод үнийн дүн 10,000 төг/
Сонгон шалгаруулалтын материалыг 2020 оны 03 дугаар сарын- 18-ний өдрийн 12 цаг 00 минутаас өмнө Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаанд ирүүлнэ үү.
Зөвхөн шалгарсан аж ахуй нэгжид хариу мэдэгдэнэ.
Холбоо барих утас: 70213663, 95096290