Өвчтөн миний бие 2019 оны 11-р сарын 10 нд эрүүл мэндийн төвийн мэдрэлийн тасгийн эрчимтэд биеийн байдал хүнд, даралт их, толгой эргэн орчны харьцаа султай хэвтсэн. Хэвтэх хугацаанд их эмч Мөнхболд, Цолмончимэг, зүрх судасны эмч Байгальмаа, ахлах сувилагч Отгонсүрэн, сувилагч Үүрийн туяа, Саруулцэцэг, Батбаатар, Золзаяа, Жаргалхүү, үйлчлэгч Хишигмаа, Тунгалаг нар болон тасгийн хамт олонд маш их баярлалаа, эмчилгээг минь цаг алдалгүй хийж энэ хорвоод дахин амьдрах итгэл сэтгэлийг өгсөн та нартаа хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд эрүүл энх, аз жаргалыг хүсэе. Та нарыгаа бодон нулимс дуслуулан бичлээ.
Мөн эрүүл мэндийн төвийн дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч, түргэний жолооч, амбулаторийн тасгийн чих хамар хоолойн сувилагч Лхагвасүрэн нартаа миний амийг авран ажилласанд их баярлалаа. Та нарыгаа танихгүй ч гэсэн энэ өчүүхэн сэтгэлийн үгээ хүргэн амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэе. Хэвтэн эмчлүүлэгч Ч.О