Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн А/56 тоот захирамжаар “Нийгмийн Эрүүл Мэндийн өдөр”-тэй болж хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, иргэдийн аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, дасгал хөдөлгөөнийг сурталчлан бүх нийтийн хүртээл болгох ажлыг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хуваарийн дагуу Багануур ХК, Багануур Сувилал ХХК, Багануурын Дулааны станц ТӨҮГ хамтран “Үүргэвчтэй дугуйн аялал” зохион байгууллахад Багануур дүүргийн НЭМТ, Биеийн тамир спорт хороо дэмжлэг үзүүлэн оролцлоо.
Дүүргийн “Дугуйн аялал”-ыг Засаг дарга Ц.Сандаг-Очир нээсэн бөгөөд аялалд дүүргийн ИТХ, 4,5 хороо, ЭМТ, Багануур ХК-ны 5 баг, Багануур сувилал ХХК, Багануурын Дулааны станц ТӨҮГ, “Багануур тохижолт” ОНӨААТҮГ, Багануурын “Дугуйн клуб”, Цагдаагийн хэлтсийн 13 баг, зохион байгуулагч 70 гаруй хүнийг хамарсан арга хэмжээ болж өндөрлөлөө.
Аялалд 12-60 насны иргэд оролцсон бөгөөд аялалын хүрээнд мэдлэг сорих асуулт хариулт, багын хамтын ажиллагааг харуулах хөгжөөнт тэмцээн, байгалийн хог цэвэрлэгээг зохион байгуулан байгалийн сайханд амарч өнгөрүүллээ.
Тэмцээнд ЭМТ-ийн “Эрч хүч” баг 1-р байр, 4-р хорооны “7 бурхан” баг 2-р байр, Багануур Сувилал ХХК-ны “Супер аялагчид” баг 3-р байранд тус тус орж “Өргөмжлөл”, дугуйн хэрэгслээр шагнагдлаа.
Зохион байгуулагч 3 байгууллага аялалын шагнал, үйл ажиллагаанд 900.000 төгрөгийг ивээн тэтгэн, аялалд оролцсон 12 настай 2 хүүхдийг гарын бэлгээр шагнаж урамшууллаа.