Эрүүл мэндийн яамнаас 2019 оныг “Инээмсэглэл -эерэг хандалага”-ыг жил болгон зарласантай холбогдуулан дүүргийн хэмжээнд “Эрүүл иргэн – эерэг хандлага” гэр бүлийн өдөрлөгийн зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд Дотрын тасгийн их эмч С. Байгальмаа, Хүүхдийн тасгийн их эмч Ц.Сэвжид нар Клиникийн профессор цол тэмдгээр энгэрээ мялааж, ЭМТ-ийн хамт олны зүгээс ААҮТасгийн ажилтан Ц.Тунгалагийн хичээл зүтгэл, ажил хөдөлмөрийг үнэлж өргөө цагаан гэр гардууллаа. Түүнчлэн ЭМТ-ийн ажилчдын авъяаслаг хүүхдүүдийн тоглолт, 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн зохиогдож, гэр бүлийн гишүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.