Монгол улсын хэмжээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Улаанбурхан өвчинд цэг тавъя” уриатайгаар 2019 оны 5 дугаар сар 15-аас 5-р сарын 25-ныг хүртэл зохион байгуулж байна. Уг дархлаажууулалтанд 10-18 насны хүүхдүүдийг хамруулах бөгөөд “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг вакцин”-нд Багануур дүүргийн хэмжээнд 3912 хүүхэд хамрагдана.
Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдүүдээ уг өвчний эсрэг дархлаажуулалтанд бүрэн хамруулна уу.
Дархлаажуулалтын 10 хоногийн нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 5 дугаар сар 15-ны өдөр “Гүн галуутай ” цогцолбор сургуулийн байранд амжилттай зохион байгуулж ЭМТ-ийн НЭМХОДарга З.Дэлгэрмаа нээж үг хэлсэн ба дүүргийн удирдлагууд болон боловсролын байгууллагын төлөлөөл оролцлоо.
Дархлаажуулалтыг ЕБСургуулиуд дээр зохион байгуулан хийж байгаа бөгөөд дархлаажуулалтаас тодорхой шалтгаанаар хоцорсон хүүхдүүд ЭМТ-н дархлаажуулалтын кабинетад хийлгэх бүрэн боломжтой.
“УЛААНБУРХАН ӨВЧИНД ЦЭГ ТАВЪЯ”