Огноо: 2018 оны 11 дугаар сарын 14
Сонгон шалгаруулалтын нэр: Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн Нийтийн халуун усны 48 м/кв талбай болон Хүүхэд, залуучуудад чиглэсэн сургалтын 80 м/кв байранд дээрх чиглэлийн үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах тухай.
Сонгон шалгаруулалтын дугаар: НӨХГ-2018-11-14-02
Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журам”-ын дагуу сонгон шалгаруулалтанд оролцогчийг /хуулийн этгээд/ “Багануур дүүргийн эрүүл мэндийн төвийн байранд үйлчилгээ эрхлэх түрээслэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтанд оролцогч нь дараах шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
- Түрээсийн төлбөр төлөх, барьцаа төлбөр төлөх, үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг дараах баримт бичгээр нотолно. Үүнд:
- Харилцагч банкны дансны хуулга /Сүүлийн 6 сар/
- Шүүхийн шийдвэрийн тодорхойлолт.
- Шалгаруулалтанд оролцогчдоос гаргасан хөрөнгийн баталгаа нь банк болон бусад иргэн хуулийн этгээдэд барьцаалуулсан хөрөнгө байж болохгүй.
- Материалыг зарласан хугацаанд битүүмжлэн, ямар үйлчилгээний чиглэлээр түрээслэх тухай саналаа болон өөрийн нэр хаягийг тодорхой бичиж ирүүлсэн байх.
- Үйл ажиллагаа нь түрээслэх эд хөрөнгийг зориулалтаар нь эзэмших, ашиглахад нийцсэн байх.
- Түрээс төлбөр төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх (харилцагч банкны мэдэгдэл).
- Түрээслэх эд хөрөнгийг цаашид ямар зорилгоор эзэмшиж, ашиглах тухай үндэслэлтэй хийсэн төсөл, төсвийн тооцоо.
- НИТХ-ын 2010 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд мөрдөх нэгж талбайн доод үнэ”-ээс багагүй байх.
- Байр талбайтай холбоотой мэдээллийг түрээслэгч байгууллагаас тодруулна уу.
Та бүхэн холбогдох битүүмжилсэн материалаа 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө Эрүүл мэндийн төвийн Захиргаанд Хүний нөөцийн албанд Хүний нөөцийн менежер Б.Оюунбаатар /Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 00-д байрлах Эрүүл мэндийн төвийн байрны 1 дүгээр давхарын 105 тоот өрөө/–д ирүүлнэ үү.
Сонгон шалгаруулалтын материалыг 11 цаг 30 минутанд нээнэ.
Зөвхөн шалгарсан иргэн, аж ахуйн нэгжид хариу мэдэгдэнэ.
Тодорхой мэдээлэл, тусгай шаардлага болон сонгон шалгаруулалтын дүнг www.umch.ub.gov.mn , www.bnemn.ub.gov.mn/ цахим хаягаар авна уу.
Холбоо барих утас-70212005, 99004025